Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 13.3 их наядын гадаад зээлийн өр төлбөрийг барагдууллаа. Үүнээс 2.6 их наяд нь хүүгийн төлбөр юм. Ирэх жилүүдэд бондын хугацаа өр төлбөр байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх суурь нөхцөл бүрдсэн. Одоогоор Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байна. Тухайлбал,
- Монголбанкны өр хоёр тэрбум ам.доллар
- Засгийн газрын гадаад өр 7.9 тэрбум ам.доллар
- Арилжааны банкуудын гадаад зээл 1.6 тэрбум ам.доллар
- Аж ахуйн нэгжүүдийн гадаад зээл 22.5 тэрбум ам.доллар байгаа" гэв.
Сэтгэгдэл (4)