Хөгжлийн банкны "Самурай" бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Бидэнд гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох уу, эсвэл эрс шийдэмгий реформын шинж чанартай хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсгэврээ дайчлах уу гэдэг хоёр сонголт байсан.
Хөгжлийн банк болон Эрдэнэс Тавантолгой компанид авч хэрэгжүүлсэн авлигалын эсрэг багц арга хэмжээний үр дүнд Монголчууд та бид 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс өнөөдөр гарч чадлаа.
Улсынхаа нэрээр зээл авч бүлэглэлийн зарчимаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан ийм хариуцлаггүй үйлдэл дахин гарах ёсгүй. Засгийн газар өнгөрсөн хугацаанд
- Чингис бондын 1,5 тэрбум ам.доллар
- Мазаалай бондын 500 сая ам.доллар
- Гэрэгэ бондын 800 сая ам.доллар
- Хуралдай бондын 430 сая ам.доллар
- Евро бондын 500 сая ам.доллар
- Самурай бондын 200 сая ам.доллар болон бусад өр төлбөрийн төлөхөд 13,3 их наяд төгрөгийг зарцууллаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)