Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат тав дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. Тав хоногийн хугацаанд нийт 60 сэдвээр нотлон баримтыг шинжлэн судалсан байна. Давхардсан тоогоор нийт 577 гэрч дуудсанаас 419 нь ирж оролцжээ.
Түүнчлэн 16 хянан шалгах шинжээч, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнууд оролцжээ.
Сэтгэгдэл (1)