УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр БХБ-ын сайд Ц.Даваасүрэн үг хэлэв.
Тэрбээр "Зуух шийдэл биш. Цаашдаа нүүрсхүчлийн хий ялгардаггүй эх үүсвэрүүдийг ашиглах нь чухал болов уу. Одоохондоо шахмал түлшний технологио сайжруулаад л явах хэрэгтэй.
Орлого багатай иргэдэд зориулж аль болох хямд орон сууцыг барих, түрээсийн орон сууцны тогтолцоог хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна" гэв.