Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах гэсэн сэдвээр мэдээлэлтэй танилцаж, шинжлэн судална.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гэрч, Адмнерал ХХК-ийн дэд захирал Ц.Лхамжаваас асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "Ковидын үед өөрөө гудамжинд гарч чадахгүй байж 30 сая ам.доллар тэврээд гүйдэг хүн гэж байдаг юм уу. Тийм хүн байхгүй. Энэ бол санхүүгийн баримт биш. 30 сая ам.доллар бол үйлдвэртээ оруулсан хөрөнгө оруулалт. Адмнерал компаниас 40 гаруй сая ам.доллар хөрөнгө оруулалтад орсон байгаа. Манайх ганц нүүрсэн дээр ч биш өндөр технологи дээр ажилладаг компани. Германы пассив хаус, ус төрөгчийн бие даасан халаалтын систем гэх мэтчилэн өндөр технологид суурилж ажилладаг" гэв.
Д.Батчулуун