УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням үг хэллээ.
Төрийн өмчийг хяналтгүй байлгавал хэрхэн идэж ууж, дуусгадгийг монголын ард түмэн бид бүхэн хараад сууж байна.
Улсын нууцад авч байгаад хэдхэн хүн хэрхэн асгаж, цутгаж хагартлаа баяждагийг харцгааж байна.
Ард иргэдэд Эрдэнэс Тавантолгойн 34 хувийг өгнө гэдэг бол олон нийтийн хараа хяналтад оруулах эхний алхам. Гэхдээ энэ ажил цаашаа үргэлжлэх ёстой. Нээлттэй, ил тод байж, компанийн засаглал зөв явна. Хэдэн хувийг хэн эзэмших нь чухал биш. Нээлттэй хувьцаат компани болгох алхам гэж харсан учраас дэмжиж байна. Ажлаа гүйцэд хийх хэрэгтэй. Хөрөнгийн бирж дээр гаргах ёстой.
3,4 сая иргэндээ хувьцаа тараачихаад тэр хүмүүсээсээ хөрөнгө татдаг байж болохгүй. Хяналт тавих эрхийг нь бүрэн нээнэ шүү.
Дархан төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цементийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийг олон нийтийн хувьцаат компани болгож өөрчлөх ажлыг "Эрдэнэс Монгол" нэгдэл хийх ёстой.
М.Дэвээ