УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
Монгол Улс минь яасан ч их баялагтай юм. Харамсалтай нь, ямар схемээр тэр баялаг гарын салаагаар урсдаг болохыг нүүрсний сонсгол олон түмэнд харууллаа. Гэтэл баялагийн эзэд болох иргэд нь ноогдол ашгаа ч авч чадахгүй байна. Иргэдэд өгөх ноогдолыг болохоор ашигтай ажиллаж байж л өгнө гэх юм.
Эрдэнэс Тавантолгойн санхүүжүүлж байгаа төслийн ихэнх нь эдийн засгийн ашиггүй. Үр өгөөжөө дунд хугацаандаа өгөх нь эс мэдэгдэх олон төсөлд санхүүжилт өгөөд явчихсан байна. Эрдэнэс Тавантолгой ХК одоо эдийн засгийн үр өгөөжтэй төсөлд л санхүүжүүлэлт өгөх хэрэгтэй. Үүний нэг нь Дулааны цахилгаан станц байх боломж харагдсан.
Улс оронд хэрэгтэй төсөлд хөрөнгө гаргахгүй зогсоочихсон байх жишээтэй. 34 хувийг эзэмшүүлэх асуудлыг дэмжинэ. Харин 2021, 2022, 2023 оны ноогдол ашгийг хуваарилах тал дээр ямар тооцоо судалгааг хийж байна вэ? Иргэдийн ноогдол ашгийг хуваарилах асуудалд шударга, шуурхай хандахыг хүсье.
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
Эрдэнэс Тавантолгой зэрэг компаниуд улс орны хүнд ачааг үүрч байгаа. ТУЗ-ийн хараат бус гишүүнээр сайн хүмүүсийг сонгож авахыг хичээсэн. Үр дүн гарсан. Улсын нөөц нэмэгдсэнээр ямар нөлөө үзүүлж байгааг бүгд харж байгаа байх. Уул уурхайн компанийн үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоог шинэчлэх хэрэгтэй. Компанийн тухай хуульд заасан зохицуулалтын дагуу л хуваарилна.
Сэтгэгдэл (2)