Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах гэсэн сэдвээр мэдээлэлтэй танилцаж, шинжлэн судална.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр "Хулгай хийсэн нь хамаагүй, бидэнд хямд нүүрс өгдөг юм яахав яахав гээд явдагаа болих хэрэгтэй. Цаашаа харж хулгай хийчихээд, наашаа харж буянтан болж байна. Энэ байдлыг зогсоох гэж бид энд сууж байна. Энэ Засгийн газар маш том өөрчлөлтүүдийг хийж байгаа. Өнөөдөр засаг барьж буй МАН муухай харагдаж байгаа байх. Гэхдээ үүний цаана эрсдэл гаргаж нийгмээ шинэчлэх асуудал яригдаж байгаа шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)