УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбат үг хэлэв.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК-д Тавантолгой-Гашуусухайт төмөр замтай холбоотой 27, Богдхан төмөр замтай холбоотой 9, нүүрс баяжуулах үйлдвэрийн 1, газрын тосны дамжуулах хоолойтой холбоотой нэг гэх зэрэг 38 оффтэйк гэрээ байсан.
Богдхан төмөр замтай холбоотой оффтэйк гэрээг зогсоосон. Тавантолгой-Гашуусухайт төмөр замтай хийсэн оффтэйк гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Онцгой дэглэм тогтоосноос хойш ЭТТ компани шинээр оффтэйк гэрээ байгуулаагүй.
Эрдэнэс Тавантолгой компани2022 оны жилийн эцэст 1.3 их наяд төгрөг, 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Жилийн эцэст хэчнээн төгрөгийн ашигтай гарахыг урьдчилан хэлэх боломжгүй" гэв.
Сэтгэгдэл (1)