Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Таван толгой ордын Бортээгийн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах гэсэн сэдвээр мэдээлэлтэй танилцаж, шинжлэн судална.
Сонсголын эхэнд гэрчүүдийн ирцийг танилцууллаа. Тухайлбал, үнэлгээний хороотой холбоотой асуудлаар 17 гэрч дуудагджээ. Үүний нэг нь Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар дуудагсан байна. Мөн дээрх асуудалтай холбоотойгоор Админераль ХХК-тай холбогдуулан долоон гэрч дуудсаны нэг нь Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан. Тэрбээр орон нутагт ажиллаж байгаа тул сонсголд оролцох боломжгүй гэжээ.