УИХ-ын чуулганы хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, 72 хувийн саналаар батлагдлаа.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоосноор Монгол Улсын улс төрийн шинэчлэлийн төдийгүй, бүсчилсэн хөгжил, эдийн засгийн хөгжлийн шинэ эрэн үе ирж байна" гэсэн юм.