УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Тойргийн хуваарилалт шог байна. Том тойргийг нэр дэвшигчид бүтэн тойрч амжих уу? Залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжинэ гэдэг ч тэдэнд том тойргоор явж, иргэдтэй уулзах санхүүгийн боломж байхгүй. 14 хоногт ийм том тойргоор яаж ч яваад амжихгүй. Монгол өргөн уудам. Бие даан нэр дэвшигч, эмэгтэй нэр дэвшигчид, эрдэмтэд УИХ-ын гишүүд болж чадахгүйг би мэргэн хүн шиг хэлье. Та нар хүнд зориулсан, өөрсдөө л ялах тойрог зурсан байна" гэв.
Сэтгэгдэл (1)