Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хүрээнд өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэлтэй танилцаж байна. Гэрчээр Бодь группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан ирсэн бол Бодь интернэшнл компанийн Гүйцэтгэх захирал А.Амундра ирсэнгүй.
Шинжээч:
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зураг төөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээ- 218 тэрбумыг 5 удаагийн гүйлгээгээр ЭТТ-аас Тавантолгой Төмөр зам руу бүрэн шилжүүлж, төслийг гүйцэтгэгчид 189 тэрбум төгрөг буюу 88,7 хувийг нь урьдчилж олгосон байна.
"Тавантолгой төмөр зам" ХХК, "Бодь интернэшнл" ХХК-ийн хооронд ТЭЗҮ-ийг үндэслэсэн гэж байгаа боловч нарийвчилсан боловсруулсан зураг төсөл биш судалгааны ажлын тайланд үндэслэн гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд байгуулсан санхүүжилтийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр урьдчилгаа төлбөр олгохоор зааж, гуравдагч этгээдийн баталгаагүйгээр урьдчилгаа олсгосон байна.
Талууд ЗГ-ын 2020 оны 131 дугаар тогтоолын хангаагүй. Нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгүйгээр гэрээг байгуулсан байна.
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөхийн гэрээг 2022 оны хоёрдугаар сард буюу гэрээ байгуулснаас 1,6 жилийн дараа байгуулжээ. Тайланг 2023 онд боловсруулсан байна.
Төмөр замаар тээвэр хийгээд 1,6 жил өнгөрсөн боловч улсын комисс ажиллуулаагүй, байнгын ашиглалтад хүлээж аваагүй байна.
М.Дэвээ