Хянан шалгах түр хорооны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судална.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр:
Зүүнбаян чиглэлийн төмөр зам тээвэр хийж байгаа юу. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл Зэвсэгт хүчин 11.8 хувийг нь гүйцэтгэж 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнээр далимдуулж нууцад авч, ажлаа хийсэн.
Шинжээч: Монголын Төмөр зам ТӨХК-аас авсан мэдээллээр Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого:
- 2022 онд 13.2 тэрбум төгрөг,
- 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн
Тээвэрлэсэн ачаа:
- 2022 оны гүйцэтгэлээр 732,600 тонн
- 2023 оны гүйцэтгэлээр 1,5 сая тонн
Тухайн төмөр зам хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж блансаа барина. Одоо хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. 1 их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл.