УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Багануур, Багахангай, Налайхыг нийлүүлээд нэг тойрог болгож хоёр мандат өгөх юм байна. Эдгээр нь нэг жижиг сумтай дүйнэ. Төв аймгийг нэгтгэвэл бүсийн хөгжлийн тухай ярьж болно. Мөн Баянгол, Хан-Уул дүүргийг яагаад нэгтгээгүй вэ. Аймгууд нэгдсэнээр улсын төсвөөс илүү мөнгө хуваарилуулах болно. Тэгэхээр Баян-Өлгий ганцаараа үлдэж хоцрох эрсдэлтэй. Энэ нь бүс нутгийн хөгжилд харшилна" гэв.