Хянан шалгах түр хорооны хурал үргэлжилж байна. "Бодь интернешнл" ХХК-тай холбогдох "Богдхан төмөр зам"-ын нотлох баримтыг шинжлэн судлав. Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн 28, 7-ны өдрийн 31 тоот тогтоолуудаар их хэмжээний хэлцэл хийх эрхийг Б.Ганхуяг захиралд олгосон байна. Энэ хүрээнд туннель, эстекадан гүүр байгуулахад шаардагдах 734 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах болон бусад хэлбэрээр санхүүжүүлэх гурван талт гэрээ байгуулах эрхийг олгосон. Энэ хүрээнд 2022 оны зургаадугаар сарын 27-нд гэрээ байгуулжээ.
Шинжээч: "Нүүрс нийлүүлэх гэрээг ЭТТ ХК болон Бодь группийн хооронд байгуулсан. Хамгийн багадаа таван жил үргэлжилнэ гэж заасан байна. Гэрээний төлбөрт:
- Мөнгөөр 43 тэрбум төгрөг
- Нүүрсээр 88.2 тэрбум төгрөгийг төлсөн.
Гэрээ байгуулахдаа 13 хувийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
Хянан шалгах түр хороог даргалагч Б.Энхбаяр:
Үнийн хөнгөлөлт: 13 хувь
ЭТТ-н гэрээний алдагдал: 4 сая ам.долларын
Бодь интернешнл ХХК гэрээний давуу байдал: 4 сая ам.доллар
Бодийн Д.Баясгалан бол Монгол Улсын төрийг, хууль, шүүхтэй нь худалдаад авчихсан гэж итгэж байгаа хүн. Намайг анх УИХ-ын гишүүнээр томилогдоход Дээд шүүхийн шүүгчээр өөрийнхөө хуульчийг нэр дэвшүүлчихсэн явж байсан. Бид нар таслан зогсоосон. Голомтын хуульчийг Монгол Улсын шударга ёсны хороо тавихгүй ээ. Тийм учраас эрддэг шиг байгаа юм. Тэгээд гүлдийгээд хариулаад байгаа байхгүй юу. Энэ 13 хувийн хөнгөлөлт үзүүлээд байгаа нь авилга шүү дээ, авилга.
Хянан шалгах түр хорооны гишүүн Т.Доржханд:
-Голомт банк болоод Бодийн эзэн Д.Баясгалан нь "сахал" Эрдэнэбилэгийн дараа гарч ирж байгаа ХААН юм байна гэж харагдаж байна. Хууль, шүүхтэй нь худалдаж авах замаар явжээ. Авилга хээл хахууль ийм замаар явдаг.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)