УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд тус тогтоолын төслийг танилцууллаа. Тэрбээр "Хуулийн дагуу сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах ба УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан. УИХ-ын сонгуулийг 2024 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан" гэв.