УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Бүсчилж хөгжүүлэх асуудлыг дэмжиж байна. Үндэсний цөөнхийг хүндэлж байгаа Монгол төрдөө баярлаж байна. Гэхдээ Үндсэн хуультай харшилж байгааг яаж шийдэх вэ" гэв.
Сэтгэгдэл (5)