УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.Хуралдаанаар 2024 оны ээлжит Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох нь хүний эрхийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Баруун бүс гэж байдаг болохоос биш Баян-Өлгий гэж бүс байхгүй. Баруун бүсээс Баян-Өлгийг гаргаж байгаа бол үүнийг ялгаварлан гадуурхалт гэж харж байна. Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлоготой энэ шийдвэр зөрчилдөж байна" гэв.
Сэтгэгдэл (3)