Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрчээс асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "М.Ганбаатар захирлаа өнөөдөр утаа бүрэн шийдэгдсэн бол танд мэхиймээр байна. Өнөөдөр 1072 хувьцааг эзэмшдэг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн мөнгөөр нэг их наяд төгрөгөөр ийм төсөл хэрэгжүүлээд байна. Иргэд хувьцааныхаа ногдол ашгийг авья гэнэ. Гэтэл алдагдалтай төсөл санхүүжүүлж байдаг. Надад ирсэн мэдээллээр мидлинг гэдэг нэрээр "Эрдэнэс Тавантолгой" ХХК-иас сайн коксжих нүүрс ачиж ирээд Төв аймгийн тэнд туг тойрч, Сайншанд руу очиж буулгасан байна. Нутгийн хүмүүс жилийн өмнө асууж байсан. Энэ үнэн үү. Эх оронч байж, ажлын байр бий болгодог байж болно. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжгүй төсөл хэрэгжүүлж, улсаа хохироож болохгүй" гэв.
Сэтгэгдэл (1)