Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт аймаг, сумдаар ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 10 гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Малчдын нөхцөл байдал хүндэрч байна.
Малчдын бойлсон махыг зах зээлд нийлүүлэх чиглэлээр 100 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Малчдаас мах авах ажлыг эрчимжүүлнэ. Малын тэжээл, өвсний хомстол үүсэж байна. Зам цасанд дарагдсан учраас нийлүүлэлт хангалтгүй байна. Иймд 024 оныг дуустал малын тэжээл экспортлохыг зогсоох шийдвэр гарлаа" гэв.