Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Тавантолгой түлш" ХХК нэг их наядын алдагдалтай, 500 тэрбумын өртэй байна. Гэтэл 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний тогтоолоор компанийн 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Үндэсний аудитын тайлангаар зөрчилгүй дүгнэлтийг гаргуулсан. ТУЗ-ийн урамшууллыг хавсралтад зааснаар олгохыг гүйцэтгэх захирал зөвшөөрсүгэй гэж тогтоол гаргачихсан. Үндэсний аудитын газар нь зөрчилгүй гэчихсэн байна" гэв.
Д.Батчулуун