2020 онд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн байхдаа "Утаагаар зарим нь мөнгө хийсэн, ашиг олсон. Харин бид ажил хийсэн, амжилт олсон. Утаа багассан. Та бидний уушги худлаа ярихгүй ээ. Энэ бол ард иргэдийн хүлээсэн итгэл юм" гэж байлаа.
Гэвч өнөөдөр "Утаатай Улаанбаатар" хэвээрээ л байна. Утаандаа улам живж байна. Ж.Батбаясгалангийн карьерт тус болсон уушги болгон "утаандаа хахаад худлаа ч ярих тэнхэлгүй болсон байна".
Өнөөдөр нүүрсний сонсгол гуравдахь өдрөө үргэлжилж байна. "Тавантолгой Түлш" ХХК-д холбогдох албан тушаалтнуудыг дуудахад НИТХ-ын дарга нэр байсан ч "тэр ирсэнгүй".
"Утаагаар зарим нь мөнгө хийсэн, ашиг олсон" хэмээн уран гуугчиж асан Ж.Батбаясгалан ТУЗ-ийн гишүүн байхдаа алдагдалтай ажилласан компаниасаа 22,5 сая төгрөгийн урамшуулал авсан нь шинжээчийн дүгнэлтэд дурдагдлаа.
Үүгээр зогсохгүй, "Тавантолгой Түлш" ХХК-д 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн "СБМ хангай" ХХК нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани байна гэдгийг шинжээч танилцуулсан. Цаашилбал, "Алтан хот" ББСБ-аар Л.Одхүүтэй холбоотой болж таарав.
Ж.Батбаясгалангийн хэлснээр өнөөдөр иргэдийн уушги худлаа яриагүй, "Утаагүй Улаанбаатар аа авъя" гэж уушги бүхэн нэхэж байна.
М.Дэвээ
Сэтгэгдэл (7)