Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ асуудалтай холбоотой албаны дарга нар ирээгүй байна. Ж.Батбаясгалан ирээгүй. Утас нь холбогдохгүй байна. Ажлаа хариуцаж байсан хүмүүс шүү дээ. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтах шаардлагагүй. Эрх ямбыг нь эдэлдэг. Ард түмний сонсголд оролцох болохоор ирдэггүй. Одоо ажил хариуцаж байгаа Ц.Даваасүрэн бас ирсэнгүй" гэв.
Шинжээчийн дүгнэлтэд "Тавантолгой түлш" ХХК алдагдалтай ажилласан ч ТУЗ-ийн гишүүд нь их хэмжээний урамшуулал авдаг байсан нь ажиглагдаж байна гэсэн юм. Тухайлбал, ТУЗ-ын гишүүн Ж.Батбаясгалан 22,5 сая төгрөгийн урамшуулал авчээ.