Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлана.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр гэрч, Тавантолгой түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал асан М.Ганбаатараа асуулт асууж, хариулт авлаа.
Тэрбээр "Намайг ажлаа өгснөөс хойш яагаад утаа гараад байна, яах вэ гэж нэг ч хүн асуугаагүй. Өнөөдөр таныг ингээд асууж байгаад баяртай байна. Зүүн үйлдвэр 100 хувь баригдвал дэлхийн хэмжээний утаагүй түлш бий болно. Гэтэл энэ ажил өнөөдөр дөнгөж хоёр, гурав дахь жилдээ явж байна. Санхүүгийн нөхцөл байдлаас болж энэ бүтээн байгууллалтыг зогсоож болохгүй. Энержи Ресурс экспортод гаргах гээд угаасан нүүрс. Сайн бүхнийг нь гадагшаа зарчихсан. Бид өөрсдөө угаах үйлдвэрээ барьснаар түүхий эдээ үйлдвэртээ зориулан авах боломжтой. Ингэснээр утааг 20-30 хувь бууруулах шийдэл миний гарт байна" гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Т.Доржханд "Эх оронч байж болно. Ажлын байр бий болгодог байж болно. Гэхдээ эдийн засгийн үр өгөөжгүй төслийг санхүүжүүлснээр эргээд улсаа хохироож болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)