Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж буй. Энэ үеэр түр хорооны "хоёр" хоорондоо зөрчилдөв.
Т.Доржханд: Хэн нь хонгил угсарчхав аа? Нөгөө хүн нь хонгилоор чирүүлсэн хохирогч юм уу, аль эсвэл...
Б.Энхбаяр: Нотлох баримтынхаа хүрээнд ярья. Одоо бүр хонгил болоод явчихлаа.
Т.Доржханд: Байж байгаарай, байж байгаарай.
Б.Энхбаяр: Танд шинжээчийн дүгнэлтээс асуулт байна уу? Энэ бол "буу халдаг сонсгол биш ээ". Та коридорт асууж болно.
Т.Доржханд: Өмнөх сонсгол дээр энэ асуултыг асуух боломж өгөөгүй юм.
Б.Энхбаяр: Өмнөх сонсгол дээр та суугаагүй шүү дээ.
Т.Доржханд: Би асуултаа асуух уу?
Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтээс асуултаа асуу.
Т.Доржханд: Түр хорооны дарга аа, ингэж хүний үгийг өөрийнхөө үгээр таслахгүй шүү. Би түр хорооны гишүүн шүү.
Үргэлжлүүлэн Т.Доржханд гишүүн "Гахай илүү эрхтэй гэдэг шиг зүйл байж болохгүй" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (6)