Хоёр дахь өдөр. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Эрдэнэс Тавантолгой" ХХК нь Хүний хөгжлийн тухай сангийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.4, Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын "Чалко Трейдинг Хонгконг" ХХК-тай 2011 онд байгуулсан "Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ" 2016 оны 2 сарын 3-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсний 65 хувийг тус компанийн нэрлэсэн худалдан авагчид худалдсан байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Нэг нь нэг саяыг өгье, нөгөөх нь 1 сая 500 мянган төгрөг өгье гэж сонгуульдсан. Энэ ажлын ачаалал нь ЭТТ дээр ирсэн гэж Энэбиш захирал хэллээ. 66,6 сая ам.долларыг хүү төлж байгаад авсан байна. Энэ бол "монголын хар түүх". Ингэж сонгуульдаж болохгүй.
УИХ-ын тамгын газрын дарга болон парламентад олон жил ажилласан гэж ойлгож байгаа. Танд хэн санал тавиад гүйцэтгэх захирал болооч гэсэн юм. Гэрээ байгуулах, мөнгө оруулахыг эрх барьж байсан хоёр нам шахдаг байсан гэж та өмнөх сонсголоор ярьж байсан. Тухайн үед улстөрчид яаж шахдаг байсан юм бэ, ямар хүмүүс хийдэг байсан юм бэ?
ЭТТ-н анхны дарга Б.Энэбиш:
-Чалкотой байгуулсан гэрээний тухай яриа бол 13 жил, хүний насаар бол үе мултарсан хугацааны дараа байна. Хуучин зүйлээ сөхөж ч үзлээ.
Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа Тавантолгой, Оюу Толгойн ордын ажлыг эхлүүлсэн эрхмүүдтэй 12 жилийн дараа энд хамт сууж байгаа нь сонин санагдаж байна.
Би 1990-2001 он хүртэл их хуралд ажилласан. Намайг гүйцэтгэх захирал болохыг Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Зоригт санал болгосон. Тухайн үед С.Баяр ерөнхий сайд, шадар сайд нь Н.Алтанхуяг байсан. Ажил хэргийн харилцаа холбоотой таньдаг хүмүүс.
Шахаа байсан. Тавантолгойн ордыг эхлүүлэх УИХ-ын удирдамж гарсан. Гэхдээ энэ бол хууль. Засгийн газрын шахаа байсан гэж хэлэх нь зөв үү, үгүй юу. Хоёр нам нэгдээд иргэддээ мөнгө өгнө гээд амалчихсан байсан. Хууль тогтоомжийн хүрээнд өгсөн шахаа гэж томъёолох юм даа. УИХ-ын 30 гишүүн утсаар холбогдож гуйсан байдаг. Нэрийг нь мартжээ.
М.Дэвээ