Хоёр дахь өдөр. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
Шинжээч:
- 2018-2022 оны аравдугаар сар хүртэл Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуяг ажиллаж байсан. Энэ хугацаа дахь нийт гэрээний үнийн зөрүү бол 253.9 сая ам.доллар байна.
Дийлэнх материаллаг хэмжээ бол 2022 оны аравдугаар сараас хойшхи дээр гараад байгаа гэсэн үг. Яагаад гэвэл өмнө хийсэн 7 том гэрээ байгаа.
Уулын ажлыг нүүрсээр төлж байгаа, урт хугацаатай, нэмээд Чалко болон оффтейк гэрээний нөлөөлөл хамгийн их байна.
Нийт гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая ам.доллар гарахаар байгаас 426.5 сая ам.долларын гэрээний үнийн зөрүү нь 2022 оны 10 сараас 2023 оны 10-р сард хамаарна.
М.Дэвээ