Хоёр дахь өдөр. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
Ариунболд захирлын үеэс эхлээд богинын тээвэр завсарласан байж байгаад шинээр сэргэсэн гэж ойлголоо. 2017 оны үеэс нүүрсний үнэ ч харьцангуй өссөн байна. Богинын тээвэр дээр нүүрсний хулгайн гол зангилаа очоод байна. Тээврийн зардал дээр хулгай байна уу? Үүн дээр ямар схем байх боломжтой вэ?
ЭТТ-н гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд:
Би Цагаан хад боомтыг нээснээс хойш хагас жил гаруй ажиллаад л ажлаа өгсөн. Цагаан хад боомт дээр мөнгөтэй компаниуд тэнд асар их нүүрс овоолчхоод зах зээлийн үнэд нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлчхээд байсан. Өчигдрийн сонсгол дээр жил болгон сая тонн нүүрс хулгайд алдсан гэх зүйл яригдаж байна билээ. Миний ажиллаж байх үед Тавантолгойгоос нүүрс гараагүй, хулгайд алдаагүй гэж бодож байна. Надад мэдэгдэхгүйгээр тийм олон тонн нүүрс ачаад гарах боломжгүй. Хэдэн (10) мянган тонн нүүрс хулгайд алддаг онгорхой сав ЭТТ биш шүү дээ. Нэг, хоёр машиныг бол хэн яаж гаргасныг мэдэхгүй. Юун сая тонн нүүрс. Бид нар жилдээ 8 сая тонн борлуулж байсан. 4 сая тонныг Чалко авдаг байсан.
Тийм халгиж цалгисан нүүрс байтугай тээвэр ч олдоггүй байсан. Булаацалддаг юм ч байгаагүй. Надаас хойшхи асуудлыг бол би мэдэхгүй байна.
Сэтгэгдэл (1)