Хоёр дахь өдөр. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаа, гэрээний үнэ тогтоолттой холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна.
ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь:
-Зүүн Цанхийн уурхайгаас олборлосон нүүрсийг нэг ч килограм дутаахгүйгээр Чалкод шилжүүлэх гэрээтэй л байсан. Ийм маягаар жил гаруйн хугацаанд явсан. Чалко авах нүүрснийхээ гэрээний үнийг сар болгон тодорхойлдог байсан. 70 доллар байсан нүүрсний үнэ жилийн дараа гэхэд 20 гаруй доллар болж унасан. Цагаан хад дээр асар их алдагдал хүлээдэг, байгаль орчин асар их бохирддог, нүүрсний хорогдол гардаг, хятадын хэдэн компаниуд л ашиг хийдэг юм. Цагаан хадыг хаах нь зүйтэй гэж боддог. Бидэнд үнэ зохиох зүйл байхгүй Чалкогийн дагуу л явсан, тэр нь хятадын зах зээлийн индексийн дагуу явдаг хатуу үнэ байсан.
ЭТТ ХК-ийн Борлуулалт, маркетинг, логистикийн газрын дарга асан Б.Батбилэг:
-2012 онд 350 сая ам.доллар авах үедээ л тохирчихсон байсан юм билээ. Үнэ тогтоогоод байх зүйл байгаагүй.
Борлуулалтын албаны дарга асан Батмэнд:
-Би 2013 онд ЭТТ-д орж байсан. Намайг ирэхэд "Чалко"-оос болоод борлуулалт зогсонги байдалтай байсан. Худалдан авалт ч байхгүй. 2011 онд ЭТТ 17 хувийн өсөлттэй байсан юм билээ. 2012-2016 онд үргэлж бууралттай байгаад, 2015 онд зогсох шахсан шүү дээ. "Чалко"-ийн хүссэн үнээр л нүүрсээ борлуулдаг байсан. Зохицуулах гэж бид их үзсэн, очсон, уулзсан. "Чалко" машинаа ч гаргаж чаддаггүй байсан.
М.Дэвээ
Сэтгэгдэл (3)