Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын асуултад гэрчээр оролцож буй УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн хариуллаа.
Тэрбээр "Би УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө улс төрийн өндөр албан тушаал хашиж байгаагүй. 1999 оноос хойш зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан. Жолооны сургалт, автотээврийн бизнес явуулж байсан. Монгол Улсад 40 мянга орчим жолоочийг бэлтгэсэн. 2000 мянган мэргэжилтэн ажилтаныг бэлтгэсэн. Бэлтгэсэн жолооч нарт ажлын байр гаргах үүднээс тээврийн салбар руу орсон.
Сонгуульд нэр дэвших үед намайг УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн харлуулж эхэлсэн. Үүний нэг нь С зөвшөөрлийн гэх хэрэг байсан. Гэтэл энэ хэргийг нүүрсний хэрэг болгосон. Зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод би энд асуугдаад сууж байгаа юм.
2016, 2020 онд МАН засаглаж байсан. Та нарын гаргасан шийдвэрээр л бид явж байгаа. Ардчилсан намд хоёрхон эмэгтэй гишүүн бий. Хоёуланг нь цоллосон. УИХ-ын ажлын хэсэг ямар зохиомол жүжиг тавиад байгаа юм бэ хэмээн танай намын Б.Ганхуяг шүүх хурал дээрээ хэлж байсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)