Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын асуултад гэрчээр оролцож буй УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хариуллаа.
Тэрбээр "Байгалийн баялагаас хувь хүртэх үндсэн хуулийн үзэл баримтлалыг бид зөрчсөөр байгаа. Баялгийн хараал хүртсэн хэдхэн хүмүүс баяжсаар байна. Нүүрсний сонсгол дээр яллах ажиллагаа явуулах гээд байна. Энэ бол 1937 он биш, Энхбаяр аа. Чи залуу хүн, сайд хүн арай л увайгүй байна шүү.
Амьдрахын тулд хэн ч "олон" бизнес хийнэ. Энэ бол амьдралын жам.
2012 онд өөрийн компаниа зарсаны төлөө өнөөдөр энд шүүгдэнэ гэж санасангүй явлаа. 2010 онд Алтанговь транс гэдэг компани байгуулж, Өмнөговь аймагт хяналтын талбай барьсан нь үнэн. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн анхны нүүрсийг тэр талбай дээрээ түрээслэж буулгасан нь ч үнэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (11)