АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр "АН-ын улстөрийн зөвлөл хуралдаад УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчлэх (томсгох) талаар гарч байгаа санал санаачлагыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Хэдийгээр АН-ын хувьд ашиггүй ч байж болох хувилбар ч гэлээ энэ бол улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьсан ач холбогдолтой асуудал.
Цаг үеийн хувьд одоо л шийдэхэд тохиромжтой түүхэн боломж байж мэднэ гэж ярилцсан. Энэ хүрээнд УИХ-ын сонгуулийн тойргийн тухай асуудлыг хэлэлцээд явна. Үүнд олон байр суурь гарч ирсэн" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)