Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэлж, гэрчүүдээс асуулт асуулаа.
Тэрбээр "Улстөрчдийн амнаас гарч буй үг ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг 440 их наяд гэдэг үгнээс харж болохоор байна. Энэ үгнээс болж өнгөрсөн жилийн хугацаанд Монголчууд юмаа хулгайд алдчихсан хүмүүс шиг амьдарлаа. Бүгд л нүүрс хулгай хийчихсэн хүмүүс шиг бүтэн жил боллоо. Энэ нь төрд итгэх итгэлийн асар их бууруулж байна. Иймд бид хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ойлголоо.
5 сая орчим тонн нүүрс хулгайд алдагдсан гэдэг шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээч сайн дүгнэлт гаргасан байна" гэв.
Д.Батчулуун