Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр үг хэлж, гэрчүүдээс асуулт асуув. Тэрбээр "5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр гарсан байна.
Ойролцоогоор 5 орчим тэрбум ам.долларын нүүрсний асуудал энд яригдана. Энэ гаалийн бүртгэлгүй гарсан нүүрсийг компаниар нь, тээврийн хэрэгслээр нь, жолоочоор нь гаргасан байгаа. Өнөөдрийн сонсголд нийт 20 жолооч дуудсан. Мөн хамгийн их бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн 15 компанийн удирдлагуудыг дуудсан байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)