Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат эхэллээ. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "энэ бол 44 их наяд төгрөгийн хулгай болсон" хэмээн арванхоёрдугаар сарын 8-ны өдөр мэдэгдэж байсан. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар "40 их наяд биш 440 их наядын хулгай" хэмээн мэдээллэж байв. Иймд тус хоёр гишүүнийг гэрчээр оролцуулж байна.
Иймд гэрчээр оролцож буй УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуултад хариуллаа.
Тэрбээр "Шинжээчийн зүгээс бол 44 их наяд төгрөг 330 их наяд болчихлоо. Бараг нэг их наяд төгрөг болчихов уу. Тоонуудаа сайн харсан байлгүй дээ. Нэг зөрүү бий. Энэ тооцоолол гарахад 2022 оны арванхоёрдугаар сарын 8 байсан юм. Тооцооллыг манай судлаачдын баг, олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан юм. Шинжээчдийн туршлага ямар вэ гэдгийг сайн мэдэхгүй байна.
2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлч, олон нийтийн өмнө мэдээлэл хийсэн байдаг. Тухайлбал, Тавантолгой ХК-д сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад, хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Эндээс завшиж байсан бүлэлэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ далд эдийн засаг цэгцэрхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн мэдэгдэл хийсэн. Бид энэ тооцооллыг хийхэд оффтейк гэрээ ил болоогүй байсан. Г.Ганболд гишүүний яриан дээр үндэслэл тооцоолол хийсэн. Шинжээчид манай тооцоолол дээр дүгнэлт хийсэн байна. Нэг жилийн хугацаанд энэ тооцоололд өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)