Нийслэлийн Ардчилсан намаас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, Авто замын 0 зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийв. Энэ үеэр нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, "Өнөөдөр монголчуудын амьдрал хэдэн хувиар уруудан доройтож байгаа билээ. Гэтэл саяхан бид төсвөө баталсан. Данхайсан төсөвтэй, ТЭГ зогссон улс болж хувирсан байна.
Нийслэлийн татвар 1 хувь байсныг Х.Нямбаатар 2 хувь болгож өсгөсөн. Нийслэлийн нийт төсөв 1,9 их наяд төгрөг. Энэ бол маш их мөнгө. 2012-2016 онд Улаанбаатар хотыг АН засаглаж байхад 460-730 тэрбум төгрөг л байсан. Тэр үед Улаанбаатар хот хөгжлийн гарцан дээр гарч ирсэн. Гэтэл өнөөдөо 1,9 их наяд төгрөгийн төсөв баталчхаад ийм байдалтай байна.
Сүүлийн хоёр жилд түгжрэлийн асуудалд 900 тэрбум төгрөгийг зарцуулсан. Гэвч дугаараар хязгаарлах л арга хэмжээг авсан байна.
Төрийн албан хаагчдын болон дарга нарын машин цэнхэр дугаартай болж хувирсан. Энэ бол тэгш бус байдал. Дарга нар хязгааргүй зорчиж, харин ард түмний эрхийг хязгаарлаж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)