Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, парк шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулсан юм. Энэ сарын 15-нд болсон эл уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага болон холбогдох албаныхан оролцжээ.
Хотын даргын уулзалтаас дараах яриаг онцлон хүргэж байна.
- Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниуд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн автобуснуудыг авах эрх нь нээлттэй. Авахдаа түрээс, лизинг гэсэн хоёр төрлийн зарчмаар гэрээ хийнэ.
- Эргэн төлөлтийн хөрөнгө нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, дахин шинэ автобус оруулж ирэх нөхцөл бүрдэнэ.
- Ирэх онд 465 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана.
- Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй компаниудад өгөхгүй. Харин өрөө төлж барагдуулах гэрээ хэлэлцээрийг хийж болно.
- Тендерт зөвхөн БНХАУ-ын компаниуд саналаа ирүүлсэн.
- Цахилгаан автобуснуудыг үе шаттайгаар худалдан авна. Цахилгаан автобусны ашиглалтын зардал 10 дахин бага гэх тооцоолол бий
Сэтгэгдэл (3)