Шатахууны хомстолын урт дарааллын урдуур улаан гэрэл анивчуулан цахилгааны асуудал гарч ирэв. Засгийн газрын гишүүд нэг зүйл ярьж, хэсэг хугацааны дараа дахин өөр нэг зүйл ярьсан долоо хоног боллоо.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс "гэнэтхэн" V цахилгаан станц болон Тавантолгойн цахилгаан станцыг нэхэж, Засгийн газрыг гал унтраах байдлаар аргацааж ажилладаг гэх утга бүхий үг чулуудан шүүмжлэв.
Шатахуунтай холбоотой шүүмжийг Ж.Ганбаатар сайд руу учиргүй шидлэх нь өөр рүүгээ чулуу шидснээс ялгаагүй болох тул "аргадаад" өнгөрөөв. Дайн дажин, гадаадын дотоод нөхцөл байдал гэх зэргээр.
Харин Ж.Ганбаатар сайд хэд хоног "сэм" Шатахуун түгээх станцуудаар явсаар "ханиад хүрсэн" гэх. Ингэлээ гээд "баатар" болсонгүй гэж тэрбээр гоморхсон. УУХҮ-ийн сайдын ханиад эдгэртэл шатахууны нөөц тогтворжих болов уу.
Ерөнхий сайдад очсон Ж.Ганбаатарыг огцруулах шаардлагыг "хүлээн авахад" түүний ханиад "хатгаа" болчих юм биш биз?
М.Жаргал