УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улсын 15 хувь нь ой модтой байсан. Одоо 5,6 хувь нь л модтой байгаа. Намар болохоор бүх дарга нар хувинтай ус, хүрз бариад л мод тарьж байна гээд жүжиг тавьдаг. Тэр нь ургадаггүй. Дараа жил нь дахиад мод тарьдаг. Ийм л байдалтай явж байна. Бусад улс орнуудаас суралцмаар байгаа юм.
Энэ Улаанбаатарт ямар ч ногоон байгууламж алга, Байгаль орчны сайд аа.
Богд уул дархан цаазтай газар шүү дээ. Гэтэл суга болгонд нь МАН-ынхан авлигын мөнгөөрөө байшин босгож байна" гэв.
Д.Батчулуун