УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Монгол орны ойн сангийн төлөв байдал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хар ус нуурын ай сав газрын нутаг дэвсгэрт байдаг найман сумын нутаг дэвсгэрийг хамарсан газар нутгийг нефтийн хайгуул хэлбэрээр лиценз олгосон байсан. Бид 30 жилийн хугацаанд Богд уулыг цементэн ширэнгэ болгосон.
Мөн малчид өвөлжөө хаваржаагаа хашиж байгаа нь байгаль орчноо цөлжилтөөс хамгаалж байгаа зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)