ХХААХҮЯ-ны албан тушаалтнуудаас болж, З.Мэндсайхан сайдын үед хохирсон, одоог хүртэл хохирлыг барагдуулаагүй, талбай дээр суулт хийж буй иргэн Б.Энхцэцэг төрөөс 9 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа аж.
Тодруулбал, тус иргэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "тухайн үед 15 чингэлэг махыг нэг дор ачсан байдаг. Энэ бүгдийг гурван жил хадгалж хамгаалахад их хэмжээний мөнгө надаас гарсан. Хагас нь чанарын шаардлага хангахгүй болоод буцаагдсан" гэх зүйлийг ярьсан байдаг.
Харин олон арван хоног төрийн ордны гадаа суулт зарласан иргэнтэй ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун уулзаж, тухайн асуудлыг судлах ажлын хэсэг гаргасан байна.
Гэвч ажлын хэсгийн олж мэдсэнээр, түүнд харьяалагдах ямар нэгэн "үйлдвэр, агуулах, мах ч байхгүй" талаар салбарын сайд дурдсан.
Мөн Х.Болорчулуун сайд хэлэхдээ, "Үнэхээр хохирсон бол шүүхэд өг, хууль бусаар 9,10 тэрбумыг гаргах ямар ч боломжгүй. Гэвч шүүхэд өгдөггүй. Хуультай оронд хуулийн дагуу асуудлыг шийдэх хэрэгтэй" гэсэн юм.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)