УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Долоон жилийн өмнө чихэрлэг ундаанд шуурхай арга хэмжээ авахгүй бол ҮАБ-ын хэмжээнд яригдахвий хэмээн ярьж байсан. Сургуулийн орчинд чихэрлэг өндөртэй ундаа, жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнийг зарахгүй байх, хэмжээнд нь барих тал дээр Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавихгүй бол болохгүй нь гээд ярьж байсан. Бид хуулинд өөрчлөлт оруулаад орж ирсэн боловч УИХ-ын босго давж чадаагүй. Таван жилийн дотор таргалалт, шүдний өвчлөл дахин хоёр дахин нэмэгдсэн байна. Бид хүнсний аюулгүй байдлаа алдчихсан байна" гэв.
Д.Батчулуун