УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийн тойргийг ойлгомжтой болгох ёстой. Энэ талаар УИХ-ын дарга, гишүүд болон сошиал ертөнцөд ч яриад эхэлсэн. Бүсчилсэн хөгжил хэмээн ярьдаг. Үүнийг 33 жилийн хугацаанд ажил хэрэг болгож чадсангүй.
Манжийн дарлалд 300 жил байхдаа Монгол Улсыг их жижиглэсэн. Дараа нь 21 аймаг 330 сум болгосон. Энэ маягаар Монгол Улсын хөгжүүдэх бодлого алдагдаж байна. Тиймээс сонгуулийн тойргийг томсгоод говь, хангайг хослуулах хэрэгтэй. Монгол Улсыг 330 сум болгон жижиглэснээс болоод цус ойртож, мал нь давжаарсан бүтэцтэй 70, 80 жил явлаа" гэв.
Д.Батчулуун