УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Ганибал үг хэллээ.
Тэрбээр "Өнгөрсөн нэг дэх өдөр Х.Болорчулуун сайдыг дуудаж, асуудлаа яръя гэсэн ч ирсэнгүй. Байнгын хорооны хуралдаанд мөн л ирээгүй. Энэ асуудлыг хэнтэй ярих юм бэ. Асуудлаа ярьдаггүй, хэлэлцдэггүй ийм байдалтай байна.
Дараагийн нэг асуудал, Чоно борооноор гэж өвөлжилт, шатахууны хомсдол, эрчим хүчний хязгаарлалтын талаар ярьж байх хооронд ногоон автобусны асуудал орхигдож байна. Асуудлыг намжсан хойно ярих нь буруу" гэв.
Д.Батчулуун