УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.
Тэрбээр "Түлш шатахуун дуусаад байгаа нөхцөл байдлын талаар УИХ-ын түвшинд ярих ёстой. Зудтай сумдаар явж ажиллалаа. Зудтай сумдын нөхцөл байдлыг харахад цас нь эрт ороод, хатуураад, мал бэлчих ямар ч боломжгүй болсон байна. Малаа нэлээд нядалж байна. Гурван зүйлийг УИХ-ын гишүүдэд хандаж тавиад байгаа юм билээ.
- Нэгдүгээрт, нядалж буй малыг худалдан авахад анхаараач
- Хоёрдугаарт, Өвс тэжээлийг хямдуулах
- Гуравдугаарт, Түлш шатахууны хомсдол. Отор нүүдэл хийх, нядалсан малаа төв рүү оруулах гэхээр түлш шатахуунгүй байна гэх асуудлуудыг ярьж байна.
Нэг жилд 10 сая орчим богийн арьс 100 сая ам.доллар болно. 100 сая ам.долларыг зүгээр хаяж байна. Бид байгаа боломжуудаа ашиглахгүй байна. Энэ бол 100 мвт станц юм. Манай улстөрчид эрх мэдлээ яаж хадгалж үлдэх вэ гэдгийг тэргүүнд тавьчихаад байна. ҮАБ-аа хамгаалах нэгдсэн бодлого бидэнд алга байна. Яаж улс төрд үлдэх вэ гэдгээ хойш тавиад сэтгэл гаргах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)