УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ,
"Засгийн газар гал унтраах байдлаар ажиллахаа болих хэрэгтэй. V цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ? Б.Чойжилсүрэн сайд аа.
Эрсдэлийг даван туулах төлөвлөгөөтэй байх нь чухал. ОХУ-ын талаас шатахуун чөлөөтэй нийлүүлж байгаа юм байна. Гол нь тээвэр логистикийн саатал, дайн байлдааны нөхцөл байдал нөлөөлж байна.
Манай улс шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадагшаа зарчихсан. Одоо нөөцийн сав байхгүй.
Нэг үл үзэгдэгч хамаг юмыг зогсоож байна. Тэр үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Үүнд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл (1)