ЦХХХ-ийн сайд Н.Учрал болон "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн захирал Б.Мөнхбат нар “PUBG Mobile” дэлхийн аваргын тэмцээнд 1, 2, 4 дүгээр байрт шалгарсан баг тамирчдад шагнал гардууллаа.
Тодруулбал, тамирчдын бэлтгэл хийх байруудад Монгол Улсын интернэтийн үндсэн гарцаас буюу Төрийн мэдлийн интернэт сүлжээнээс шууд холболт хийж, өндөр хурдыг хамгийн бага хоцрогдолтойгоор хүргэх ажлыг хийхээр болов.
Өөрөөр хэлбэл, И-Спортын багуудын Bootcamp-руу интернэтийг шилэн кабелаар, хамгийн өндөр хурдаар хангана.
Ингэхдээ, Азийн үндсэн хэсгээс шилэн кабелийг, утасгүй холбооны шилжилтээр нэг жил үнэ төлбөргүйгээр хүргэх юм.