АН-аас цаг үеийн асуудлаар долоо хоногийн пүрэв гариг бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаар АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр дараах асуудлыг ярилаа.
Тэрбээр, "Тавантолгойн ордын 95.5 хувийг эзэмшиж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр гарсан хулгайг бид шалгаж, нягтлах ёстой. Улстөрчид, дарга нар утас цохиод л тэнд нөлөөлөх боломжтой байсан.
Эрдэнэс Тавантолгой ХК-тай холбоотой мөнгө эрх баригчдын сонгууль руу орсон гэдэгт эргэлзэхгүй байна.
Нүүрсний сонсголд дуудагдсан хүмүүс эрх баригч намын дарга, төрийн сайд нар байна. Нүүрсний сонсголд гол хүн болох Б.Ганхуягийг заавал оролцуулах ёстой. Тэр бол Монгол Улсын төсвөөс том мөнгөн дээр гарын үсэг зурж байсан. Ганцаараа идэж угаагүй нь тодорхой" гэв.