АН-аас цаг үеийн асуудлаар долоо хоногийн пүрэв гариг бүр хийдэг 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Н.Ганибал дараах асуудлыг ярилаа.
Тэрбээр, "УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулах асуудлыг хөндсөн. Тухайн үед Ж.Ганбаатар сайд дөрөв хоногийн дотор шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгоно гэж амласан. Харамсалтай нь, өнөөдөр шатахууны нийлүүлэлт хэвийн болсонгүй. Салбарын хариуцсан сайдын буруу мэдээллээс болж, ард иргэд асар их хор хохирол амссан.
Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байна. Шатахуунгүйн улмаас намаржаанаасаа өвөлжөө рүүгээ нүүж асан иргэний амь эрсэдсэн тохиолдол байна. Цаашид ийм нөхцөл давтагдах аюултай.
Мөн шатахуун, түлшний хомсдолын улмаас экспортын гол орлого оруулдаг уул уурхайн салбар доголдох эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ.
Салбарын сайд нь Засгийн газраа хуурсан. Сүүлдээ Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөн хяналт тавьж, шатахуун ачсан автомашиныг хянана гэдэг зүйл ярьж байна.
Захиргааны арга хэмжээ авах хүртэл ядуурсан төрийн бодлого явуулж байгаа учраас Ж.Ганбаатар сайдыг яаралтай огцруулах шаардлагатай. Бид огцруулах шаардлагаа өнөөдөр Ерөнхий сайд хүлээлгэн өгсөн. Энэ асуудалтай холбоотойгоор цаашид АН-ын бүлгээс мэдээлэл өгнө" гэв.
Сэтгэгдэл (3)